Бельги шигшээ 82 жилийн түүхэнд Английг анх удаа хожлоо

Бельгийн хөлбөмбөгийн шигшээ баг Английг 1-0-ийн харьцаагаар хожсоноор “H” хэсгээ тэргүүлж, улмаар хасагдах шатанд Японтай өрсөлдөхөөр боллоо. Бельги сүүлийн 82 жилийн хугацаанд Будант Альбион арлынхныг хожиж байгаагүй бөгөөд энэ хар цувралыг Аднан Янузай зогсоов. “”Манчестер Юнайтед” клубийн академид хүмүүжсэн тэрбээр 51 дэх минутад уран гоол оруулж, улмаар уг тоглолтын шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдэв. Ийнхүү Бельги түүхэн ялалтыг байгуулсан ч хүчтэй багуудтай бүст орлоо. Японыг хожсон тохиолдолд Бразилтай тоглох магадлал бельгүүдэд өндөр байгаа бол англичуудын эхний хоёр учраа нь эхлээд Колумб, дараа нь Швед, Швейцарийн хожсон нь байх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)