Беларусийн иргэн Монголд мөнгө угаагаад баригдав

 Монгол Улс хөгжиж, даяарчлагдаж байгаа энэ үед үндэстэн дамнасан гэмт хэрэг цөөнгүй гарах болсон. Тэдгээрийн нэг, мөнгө угаах хэрэг Монголд мэр сэр гарч байгаа талаар хүмүүс ярьдаг ч нотологдсон нь бараг үгүй. Харин саяхан манай улсад их хэмжээний рубль авчирч, угаасан хэргийг тагнуулын байгууллагынхан шалгаж байгаа юм байна. Энэ талаар тагнуул, прокурорын байгууллагынхнаас лавлахад “Шалгаж байна. Мөрдөн байцаалтын нууц” гэхээс илүү зүйл хэ лэхийг хүссэнгүй.

Баттай эх сурвалж “Үндэстэн дамнасан гэмт хэргийн хамгийн ноцтой нь болох мөнгө угаагчид Монголд орж ир сэн нь аюулын харанга дэлдэж байна. Беларусь улсын иргэн Монголд түр оршин сууж байхдаа манай нэгэн банкаар дамжуулан их хэмжээний рубль оруулж ирсэн. Улмаар буцааж гар гах даа дол лараар сольж, бизнесийн ашиг мэтээр харагдуулахаар болгосон байна. Хэдэн тэр бумаар тоологдох мөнгө угаасан хэргийг хууль хяналтын бай гууллагад шалгаж, сэжигтэн эрийг цагдан хорьсон” гэсэн юм.

 Г.ЦОЛМОН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)