Б.Дэлгэрсайхан: Улсдаа 100 САЯ төгрөг хандивлана

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоржав "Эх орныхоо төлөө" хэмээх сан байгуулж байгаагаа мэдэгдэн, 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө өчигдөр хандивласан билээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан түүний энэ аяныг дэмжиж  буйгаа илэрхийлэн улсдаа 100 сая төгрөг хандивлаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь эх орондоо хандив өргөхөөр төлөвлөж буйгаа илэрхийлээд, яг хэдэн төгрөг хандивлахаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийднэ гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)