Б.Доржпалам олон улсын марафоны гүйлтийн тэмцээнд түрүүллээ

Марафон гүйлтийн “Нанжин-2016” олон улсын тэмцээн БНХАУ-д боллоо. 21000 гаруй тамирчин хурд сорьсон тус уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Доржпалам түрүүлэв. Тус төрөлд Б.Сүрэнжав хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монголын хоёр марафонч шагналын тавцанд хамтдаа гарсан юм. Харин эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Ц.Санжидмаа мөнгөн медаль авсан бол “Рио-2016” олимпод хурд сорьсон, ОУХМ Б.Мөнхзаяа V байрт шалгарлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)