Б.Бат-Эрдэнэ Ховд нутгийнхантай уулзлаа

 Монгол Улсын Ерөнхийл өгчийн сонгуульд МАНаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Ховд нутгийн иргэд нэр дэвшигчийг төрсөн нутгийнхнаас нь дутахгүй халуун дулаан угтан авч, түүнтэй уулзахаар нэг км орчим урт цуваа үүсгэн зогсчээ. Ховд хотын Хөгжимт драмын театрт болсон эхний уулзалтад төрийн албан хаагч, тэр тусмаа хүчний байгууллагынхан түлхүү оролцсон бөгөөд нэг дэвшигч Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын батлан хамгаалах бодлого, цэнхэр дуулгатнуудаа энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн оролцуулах, хүчний байгууллагуудын алба хаагчдын амьдралын чанарыг хэрхэн сайжруулах боломж байгаа зэрэг олон асуудлаар санал бодлоо хуваалцав.

Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд хотод шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа аж. Хэдийгээр төсвийн хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдэж, хөгжиж буй ч шийдэх асуудал, хийх ажил олон байгааг аймгийн удирдлагууд ч хэлж, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ч бүгдээрээ хичээгээд зүтгэвэл асуудлыг шийдэх боломжтойг онцолсон. Хэдийгээр түүний өрсөлд өгч нь энэ нутгийн хүн ч гэсэн иргэд МАН-ын нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ Ховд их сургуулийн хурлын танхимд хийсэн уулзалтын үеэр илэрхийж байлаа. Тухайлбал, иргэн Г.Пүрэвганди "Нутаг усныхаа хүнийг дэмжилгүй яахав. Дэмжих ч ёстой. Тулах ч хэрэгтэй. Гэхдээ нутаг усаа гэсэн үзлээс илүү эрхэм зүйл гэж байдаг. Төрийн тэргүүнээ сонгохдоо бид улсаа бодож, үндэсний эрх ашгаа дээдлэх ёстой” гэв.

Түүнчлэн МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн санаачилсан "Урт нэртэй" хуулийг батлуулсанд иргэд талархаж явдгаа илэрхийлсэн байна. Учир нь уг хуулийн ачаар Ховдын ард түмний даган нутагладаг Буянт гол ширгэхээс аврагджээ. Тус аймгаас УИХ-д олон удаа сонгогдсон, туршлагатай парламентч Д.Дэмбэрэл "Би УИХ-ын дарга байхдаа Б.Бат-Эрдэнэд итгэж, олон ажил даалгаж байсан. Бүгдийг нь ямар ч өө сэвгүй хийдэг, төрийн ажлын туршлагатай, итгэл дааж чадах хүн" хэмээн нэр дэвшигчийг тодорхойлсон бол, УИХ-ын гишүүн С.Бямбацогт эв нэгдэл чухал гэдгийг онцолсон байна. Бүсийн нэмэгдлийн тухай хуулийг УИХ-аар батлуулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэх үүний үнэ хотод хямд, Ховдод үнэтэй байдаг гажуудлыг арилгах талаар Б.БатЭрдэнэ иргэдтэй санал бодлоо солилцсон байна.


 Р.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)