Б.БАТ-ЭРДЭНЭ: АТГ-ын удирдлагын асуудлыг илээр санал хураах хэрэггүй гэж үзлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хаалттай хуралдав. Байнгын хороог хаалттай хуралдуулах болсон шалтгаан нь АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал. Тэд өнгөрсөн долоо хоногт хуралдаад нууцаар санал хурааж, олонхийн саналаар АТГ-ын удирдлагыг хамгаалсан. Гэвч УИХ-аас томилдог байгууллагын даргын асуудлыг гишүүний энтэй авч үзэж, нууцаар санал хураасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн АН-ын бүлэг үзсэн юм. Хууль зүйн маргаанаа шийдтэл УИХ-аар уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан. Тиймээс Байнгын хороо өчигдөр хуралдаж, асуудлаа “шийдэв”. Гэхдээ ахиц гарсангүй.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс лавлалаа.

-Нууцаар санал хураасан нь хууль зөрчсөн эсэх нь эрх зүйн талаас нэлээд маргаантай асуудал. УИХ-ын дарга Байнгын хороо, Тамгын газар АН-ын шаардлагыг нягтлаад ярь гэсэн чиглэл өгсөн. Сая бид нэлээд ярилаа. Байнгын хороо олонхоороо шийдвэр гаргадаг. Гишүүдээс асуудлыг илээр санал хурааж шийдэх горимын санал гаргасан ч олонх нь дэмжсэнгүй.

-Хуралд хэдэн гишүүн оролцов?

-14 хүн оролцоод тав нь дэмжиж, бусад нь эсэргүүцсэн.

-Өмнөх шийдвэр хүчинтэй гэсэн үг үү?

-Ер нь бүрэн эрхийг нь түдгэлз үүлэхгүйгээр Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын асуудлыг шийдэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)