Б.Батболдыг МУНН-ын даргаар сонголоо

МУНН-ын их хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэл тавив

МУНН-ын их хурал өчигдөр болж, намын даргаа албан ёсоор сонгох асуудлыг шийдлээ. Тус нам дөрвөн жилийн турш албан ёсны даргагүй, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тэдний их хуралд 780 төлөөлөгч сонгогдсоноос 85 хувь нь хуралдаа оролцжээ. Ингээд төлөөлөгчдийн олонхийн буюу 84.6 хувийн саналаар Б.Батболдыг намынхаа дар гаар сонгосон байна. Түүний оронд Л.Өнөр баярыг ерөнхий нарийн бичгийн дар гын үүрэг гүйцэтгэгчээр томилсон аж. МУНН-ын Тамгын газрын дарга Н.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Их хурлаар МУНН УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох талаар ярилцсан уу?

-Сонгуульд хэрхэн оролцохоо илэрхийлэх эрхийг Улс төрийн ерөнхий зөвл өл буюу Бага хуралдаа шилжүүлэх шийдвэрийг сая гаргалаа. Бага хурал ирэх сард хуралдаж сонгуульд дангаар, эсвэл эвсэж оролцох эсэхээ шийднэ.

-МАХН, МҮАН тэргүүтэй таван нам сонгуулиар хамтарч ажиллахаар болж са намж бичигт гарын үсэг зурсан. Танай нам уг нь тэдэнтэй хамтрах яриа хэлэлцээ хийж байсан биш үү?

-Бид их хурлынхаа шийдвэрийг харна гээд санамж бичигт гарын үсэг зураагүй шүү дээ. Одоо их хурлаас шийдвэр гаргах эр хийг Бага хуралд шилжүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)