Баярын өдөр 130 хүүхэд төөрчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр цагдаагийн алба хаагч нар үүргээ амжилттай биелүүллээ

Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтанд ажиллаж, Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрч, эцэг, эхчүүдэд 127 хүүхдийг 15 минутаас 2 цагийн дотор хүлээлгэн ѳгчээ. Харин Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран 2 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, 1 хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн ѳгч ажиллалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)