Баян-Өлгий аймагт сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баян-Өлгий аймагт сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, шинэ коронавирусын халдваргүй болох нь батлагдлаа.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд БНХАУ-ын Эрээн, Бээжин болон Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарив, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчиж явсан байна. Мөн сүүлд Баян-Өлгий аймагт очих үедээ "Халуурч, ханиалгах, толгой болон булчин өвдөх, гүйлгэх" гэсэн зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандан, улмаар холбогдох үзлэг шинжилгээнд хамрагдан тусгаарлагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)