Баян-Өлгийд Усан цахилгаан станц барих ажил эхэллээ

Баруун гурван аймгийг найдвартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт, Ховд голын “Тавалтайн хавцал” хэмээх газарт баригдах Усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр анхны өрөмдлөгөө хийхээр боллоо.

Нийтдээ 92.8 МВт-ын хүчин чадалтай энэ УЦС-ыг Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM” компаний 248 сая ам. долларын хөрөнгөөр барьж байгуулах юм. Тус компани нь энэ УЦС-ын ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр боловсруулж, улмаар барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр авсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн шийдвэрээр Концессын тухай хуулийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.

Дашрамд дурдахад “ZTM”компани нь Монгол Улсын эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг өөрийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)