Баян-Өлгийд сураггүй болсон оюутан охины цогцосыг Ховд голоос олжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ энэ сарын 23-ны өдрийн 07.00 цагт гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн. Тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 25-ны өдрийн 15.24 цагт ирүүлсэн аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй аравдугаар сарын 29-ний өдрийн 11.10 цагаас 19:30 цаг хүртэл “Соёмбот-Уул”-аас “Их булангийн-Арал” гэдэг газар хүртэл 4 км-т усаар, “Ховд” голын 2-3 метрийн гүнд 4 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 10.30-ны өдрийн 11:00 цагаас дахин эхлүүлж 13:40 цагт Ховд голоос сураггүй болсон иргэний цогцсыг олж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)