Баян-Өлгийд гадаадын олон жуулчин хөл хорионд байна

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-нд Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн хоёр иргэн тарваганы бөөр түүхийгээр нь идсэнээс болж нас барсан харамсалтай үйл явдал болсон. Улмаар тус аймгийн Онцгой комиссоос хорио цээрийн тогтоогоод байгаа билээ.

Тэгвэл Өлгий хотод ОХУ, АНУ, Нидерланд, Герман, Швед, Швейцарь, Өмнөд Солонгосын жуулчид хөл хорионд ороод байгаа тухай Британий Mirror сайт мэдээлжээ. Тус сайтад зочид буудалдаа өдөр хоногийг өнгөрөөж буй гадны жуулчдын аж байдлыг харуулсан видео, зургийг нийтлэжээ. Эрх баригчид тэдэнд маргааш мэдээлэл өгнө гэв.

Ташрамд дурдахад, 14 дүгээр зууны үед Тарваган тахал буюу Хар үхэл өвчнөөр Европын хүн амын 50 хувь нас барж байжээ. Энэ өвчнийгмонгол цэргүүд 1346 онд Оросын Каффа хотыг бүслэх үеэр тархаасан гэж түүхчид үздэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)