Баян-Өлгийд буун дуу гарлаа

Баян-Өлгий аймагт буун дуу гарлаа.Тодруулбал, тус аймгийн харьяат 51 настай Ж өөрийгөө “ТОЗ-8” загварын галт зэвсгээр бууджээ. Ж-гийн амиа хорлох гэсэн үйлдэл нь бүтсэнгүй, харин хүнд гэмтсэн аж. Амьтай голтой үлдсэн түүнд эмнэлгийнхэн шуурхай тусламж үзүүлжээ. Үүнээс гадна Сүхбаатар, Хэнтий аймагт өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарчээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Б гэрийнхээ тонноос өөрийгөө боомилсон бол Төв аймгийн харьяат Т малын саравчнаасаа хоолойгоо дүүжилсэн байжээ. Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)