Баян-Өлгийгөөс ирсэн агаарын хөлгийн зорчигчдыг ТУСГААРЛАЛАА

Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчнөөр хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосон билээ. Үүнтэй холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өнөөдөр 14.50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийж эхэллээ.

Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн тусгай баг зорчигчдод үзлэг хийж эхэлсэн бөгөөд Өлгий нисэх буудлаас ирсэн зорчигчдыг тусгаарлан эмнэлэгт хүргэнэ. Харин Ховд аймгаас ирсэн зорчигчдыг Буянт-Ухаа спорт цогцолборт тусгаарлан нарийн үзлэг хийх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)