Баянхошууны Хөтөл орчмын ахмадуудад зориулсан Хөтөл тѳв нээгдлээ


Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын ахмадуудад зориулсан Ахмадын ѳргѳѳ үйл ажиллагаагаа эхлүүллээ

“Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв нь ХНХЯ-халамжын ерөнхий газраас албан ёсны магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авч хөгжлийн бэрхшээлтэй харж хандах хүнгүй насанд хүрсэн иргэдийг зохих байгууллагын магадлагаа албан тодорхойлолтыг үндэслэн хүлээн авч 24 цагийн асрамж хамгааллын үйлчилгээ явуулдаг ба ар гэрийн хүсэлтээр нь гэрээр нь болон төв дээрээ асаргаа хийх, гэрээр асрамжын болон ахуйн үйлчилгээний зарим үйлчилгээнүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэвтрийн ахмад настанд хийж үйлчилдэг байгууллага юм.



Тавдугаар ангийн боловсролтой ч хийж бүтээх их тэмүүлэлтэй хөтлөгдсөн Б. Саранбаатар хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв байгуулахаар зорьж түрээсийн байранд анх хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв байгуулсанаар өдгөөгийн Ачлалт хүүхдүүд төв байгуулагдах үндэс суурийг тавьжээ.

Тэрээр зорьсон зорилготой хүрэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөж байсан бөгөөд гэр бүлийн хүн Я. Болороо ханийнхаа ажлыг дэмжин ажилласан нь түүнд урам зориг өгсөн гэж тэрээр өгүүлсэн.

МҮОНРТ-ээс зохион байгуулсан Цагийн хүрдийн баатрууд нэвтрүүлгээр нийт уран бүтээлчдийн олонхийн саналаар хүмүүнлэгийн салбарт амжилт үзүүлсэн эрхэмээр тодорч шагналаа авсаны дараахан Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал захирал н.Орхон тус асрамжын төвийг шинэ байртай болгож өгөхөөр амлалт өгсөний дагуу тус банкны нэн таатай нөхцөлөөр баянхошууны хөтөлд 3 давхар обьектийг банкны зээлээр худалдан авч 32 асруулагчтайгаар (үүнээс 14 нь хэвтрийн иргэд) үйл ажиллагаагаа явуулсаар даруй 6 сарын хугацаа өнгөрсөн байна.


Маш богино хугацаанд асар их бүтээн байгуулалтын ажил хийж Монгол улсад байхгүй тав тухтай үйл ажиллагаа явуулдаг асрамж хамгааллын байгууллага байгуулсан амжилтыг нь тус тѳвтэй танилцахаар ирсэн гадаад дотоодын зочид ѳндрѳѳр үнэлсэн байдаг.

Тус тѳв нь хѳгжлийн бэрхшээлтэй иргэдэд асрамжын үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ойролцоох Баянгол,Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хороодын ахмадуудад зориулан тэдний чѳлѳѳт цагийг зѳв боловсон ѳнгѳрѳѳх Ахмадын ѳргѳѳг тѳвийнхѳѳ 1-р давхарт байгуулж энэ сарын 14-ний ѳдрѳѳс эхлэн үйл ажиллагаа эхлүүлээд байна.


Тус тѳвд чѳлѳѳт цагаа зѳв боловсон ѳнгѳрѳѳж идэвхитэй хѳдѳлгѳѳн хийж бүжиглэж, тоглож наадахаас гадна үдийн цай хѳтѳлбѳрт хамруулж тѳрѳл бүрийн олон сонирхолтой арга хэмжээ уулзалт зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд ѳѳрсдѳѳ санаачлан зохион байгуулах боломжыг олгож байгаад ахмадууд талархалтай байлаа.

Иргэд олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаатай нь танилцахыг хүсвэл Баянхошууны Хөтлийн автобусны буудлын хажууханд байрлах тус асрамж хамгааллын төвийг зорьж очоорой.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)