Баянхошууны агаарын чанар 689 буюу МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна

Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг яг одоо буюу аравдугаар сарын 16-ний өдрийн 10:20 цагийн байдлаар харвал 1-р хороолол орчмын агаар хамгийн хэвийн буюу 99 гэсэн үзүүлэлттэй байна. 

Харин хамгийн өндөр бохирдолтой хэсэгт Баянхошуу орчим орж байна. Тус бүсэд агаарын чанарын индекс 689 байгаа нь бусад газартай харьцуулахад бараг 6 дахин бохирдолтой байгаа юм. Мөн Ургах наран хороолол 537 буюу дундаж бохирдолтой байна. 

Ургах нарангийн хувьд ийм хэмжээний бохирдолтой байгааг Улаанбаатар-Налайх чиглэлийн туслах замаар зорчиж буй машинуудын тоос шорооноос үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)