Баянхошууны агаарын чанар 457 буюу ИХ БОХИРДОЛТОЙ байна

Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг яг одоо буюу аравдугаар сарын 14-ний өдрийн 09.00-10.00 цагийн байдлаар харвал 100 айл орчмын агаар хамгийн цэвэр буюу 56 гэсэн үзүүлэлтийг зааж байна. Үүний дараа Баруун дөрвөн зам, 1-р хороолол орчмын агаар хэвийн агаартайд тооцогдож байгаа юм. 

Харин хамгийн өндөр бохирдолтой хэсэгт Баянхошуу орчим орж байна. Тус бүсэд агаарын чанарын индекс 457 байгаа нь бусад газартай харьцуулахад бараг 8 дахин бохирдолтой буй юм. Мөн Ургах наран хороолол 267 буюу дундаж бохирдолтой байна. Ургах наранд ийм хэмжээний бохирдолтой байгааг Улаанбаатар-Налайх чиглэлийн туслах замаар зорчиж буй машинуудын тоос шорооноос үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)