Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад цас орж, шуурч эхэллээ

Өчигдөр шөнө Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орсон бол өнөөдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн  баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурах юм байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад цас орж шуурч эхэлжээ.

Тухайлбал, 

  • Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад цас орж, шуурч эхэлсэн,
  • Сүхбаатар, Өмнөговь аймгуудад тэнгэр бүрхэг, хүйтэн салхитай;
  • Өвөрхангай аймгийн Хархорин, БатӨлзий сумдаар цас орсон;
  • Дорноговь аймагт шороон шуургатай байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)