Баянхонгор уулыг улсын тусгай хамгаалалтад оруулах санал гаргажээ

Баянхонгорын Галуут сумын нутаг дахь Баянхонгор хайрхныг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад оруулахаар тус аймгийн ИТХ санал хүсэлтээ Засгийн газарт уламжилжээ. Үүнийг орон нутгийн иргэд талархан дэмжиж байгаа аж. 2346.6 га талбайтай энэ хайрхныг 2009 онд аймгийн тахилгатай уул болгосон байна. 1943-1961 онд Баянхонгор аймгийн төв суурьшин, аймгаа эл уулын нэрээр нэрлэсэн түүхтэй. Эртнээс шүтэж ирсэн энэ уул эгц цавчим хадтай,  орой, бэлээрээ булш хиргисүүр, овоо олонтойгоос гадна усан болон утаат болортой юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)