Баянхонгор аймаг 1,2 сая толгой малыг вакцинжуулна


Өнгөрөгч оны мал тооллогын дүнгээр Баянхонгор аймаг 4 сая 600 мянга орчим толгой мал тоолуулж улсад эхний 5 дугаар байрт, ямааны тоогоороо тэргүүлсэн. . ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөхөөр тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт очжээ.

Баянхонгор аймгийн ХХААГ энэ онд 1,2 сая толгой малыг вакцинжуулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилт тавин төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа салбарын сайдад танилцуулжээ. Малын генетик нөөцийн тухай хууль болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиуд ирэх 6-р сарын нэгнээс хэрэгжиж эхлэх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)