Баянхонгор аймагт болсон түвшин тогтоох шалгалтанд багш нарын 53 хувь нь бүдэрчээ

Өчигдөр болсон Баянхонгор аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар Баянхонгор аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад аймгийн засаг даргын захирамжийн дагуу мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг нэгэн зэрэг нэг цагт явуулсан дүнгийн тухай хэлэлцлээ.

Ерөнхийд нь авч үзвэл тус шалгалтад аймгийн хэмжээнд тийм ч сайн амжилт үзүүлээгүйг Аймгийн Боловсрол Соёлын Газрын дарга Мөнхбат танилцуулагадаа онцлон дурьдав.Тус шалгалтад нийт хамрагдсан багш нарын 53 хувь хангалтгүй буюу F үнэлгээ авчээ.

Энэ удаагийн шалгалт мэргэжлийн шалгалт байсан бөгөөд 2012 оноос өнөөг хүртэл ийм шалгалтыг авч байгаагүй гэдгийг Боловсрол Соёлын Газрын мэргэжилтэн Жамбалдорж хэлж байна.

Энэхүү шалгалт ирэх оны 5 сард дахин явагдах аж. Харин энэ шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн багш нарын багшлах эрхийн асуудал хөндөгдөнө гэдгийг аймгийн Засаг дарга онцолж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)