Баянзүрх дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо

БШУЯ, дэлхийн банктай хамтран “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд БЗД-ийн 21,  27-р хорооны нутаг  дэвсгэрт шинэ цэцэрлэг нээгдлээ.

Тус цэцэрлэг буюу 199-р цэцэрлэгийн А, Б байранд өдгөө 312 хүүхэд хүлээн аваад байгаа гэнэ.

Өмнө нь энэ орчинд гурван хороо дундаа нэг цэцэрлэгтэй байсан учраас хүүхдүүд сургуулийн  өмнөх боловсролд хамрагдах боломж хомс байсан. Тиймээс энэхүү цэцэрлэгийн хоёр байр нэгэн зэрэг ашиглалтад орсонд  эцэг, эхчүүд баяртай байна. 

Энэ онд Улаанбаатар хотын 8 дүүрэгт нийт 17 цэцэрлэг барьж , тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хивс, зөөлөн эдлэл, дотор ба гаднах тоглоомуудын хамт нь  нийлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)