Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд МАН ялалт байгууллаа

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороонд өчигдөр хуулийн дагуу дахин сонгууль явагдаж өнгөрлөө. 10 дугаар хорооны сонгуульд МАН-55.2, Консерватив нам-0.72, БНН-0.91, Ногоон нам-0.76, бие даагч Н.Алтантуяа-37.4, бие даагч Г.Жаргал-4.31 хувийн тус тус санал авчээ.

Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН-55.2, Консерватив нам-0.35, БНН-0.64, Ногоон нам-1.21, бие даагч Н.Уламбаяр-11.25, бие даагч Т.Туул-35.94 хувин саналыг тус тус авсан аж. Улмаар сонгуулийн хэсгийн хороо дахин сонгуулийн дүнг танилцуулсан бөгөөд ажлын тав хоногт баталгаажин төлөөлөгчид ажилдаа орох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)