Баянзүрхчүүд энэ бямба гаригт шарилж, хөл газрын ургамлын их цэвэрлэгээтэй

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-4” аяныг дүүргийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байна.

Тус аяны зорилго нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм. 

Аяны эхний шатны цэвэрлэгээ 2019 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан бол хоёрдугаар шатны цэвэрлэгээ энэ сарын 17-ны өдөр болох гэж байна. 

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриаллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)