Баянгол дүүрэг дэх Ардчилсан намын гишүүд шөнөөр иргэдийн хурал хийж байна гэв

Баянгол дүүргийн ЗДТГ-ын байрны өмнө МАН-ын гишүүн, дэмжигчид тайван жагсаал цуглаан зохион байгуулж байна. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд МАН-ынхан тус дүүрэг ялалт байгуулсан атал Ардчилсан намынхан шөнө дүлээр хороодын байранд цугларч, сэм хуйвалдан Засаг дарга нараа сонгож байна хэмээн жагсаал зохион байгуулагчид мэдэгдэв.  Тухайлбал, Баянгол дүүргийн 4,8,14,15 дугаар хорооны байранд өчигдөр Ардчилсан намынхан хуралдаж хороодын Засаг даргыг хууль бусаар сонгох гэж оролдсон байна. Тиймээс тэд ийн жагсаал хийж “Өнгөрсөн найман жил дорвитой бүтээн байгуулалт хийсэнгүй. Баянгол дүүргийн удирдлага буюу С.Эрдэнэ, С.Одонтуяа нар цагаан сараар бэлэг дурсгалд 500 сая төгрөг зарцуулдаг хэрнээ хүүхдийг хүчирхийлэгчтэй тэмцэхэд 20 сая төгрөг зарцуулдаг. Ер нь өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн мөнгийг маш гамгүй зарцуулж ирсэн” гэв. Тиймээс сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа яаралтай хийхийг шаардав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)