Баянгол дүүрэгт байрлах "Голден парк" хотхонд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, байрыг нь битүүмжилжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 10 дугаар хороололд байх "Голден парк" хотхоны 104 дүгээр байрнаас сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, оршин суугчдын хөл хориог чангатгаж, байрыг нь битүүмжлээд байна. Үүнээс гадна тус хотхоны 83 дугаар байрыг битүүмжлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн тус хоёр байр нь төмөр замын ажилчдын амьдардаг орон сууц аж. Одоогоор сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д хүргэхээр авч явсан бөгөөд ойрын хавьтлын зарим иргэнийг тусгаарлаад байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)