Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс шинэ байртай болжээ

Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс өнөөдөр шинэ байраа хүлээн авлаа. Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь анх Улсын авто техникийн шалган байцаах газрын постын 3 дугаар салаа нэртэйгээр 1967 онд хөдөлгөөн зохицуулах 7 сэргийлэгчтэйгээр байгуулагджээ. 1990 он хүртэл УАТХШБГ-ын Октябрын районы постын 3 дугаар салаа нэртэйгээр, 1990 оны 01 дүгээр сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016.10.11-ны өдрийн Б/544 тоот тушаалаар Замын цагдаагийн хэлтэс болон өргөжсөн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд болон бусад албан хүмүүс оролцож тус хэлтсийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж:Баянгол дүүрэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)