Батлан хамгаалахын сайд Турк улсад айлчиллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийлээ.

Түүний айлчлалын албан ёсны төлөөлөгчдөөр Монгол Улсаас БНТурк улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, БХЯ-ны Стартегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны гарын дарга, хурандаа н.Гансүх нарын төлөөлөгчид байв.

Олон жилийн найрамдалт харилцаатай байж ирсэн манай хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж ирсэн. Харин 1999 оноос эхлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд эхлэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Дээрх айчлалаар хоёр тал ганцаарчилсан болон, төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн уулзалтуудыг зохион байгуулан хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.

Батлан хамгаалахын сайдын айлчлалын хүрээнд Анкара хотод байрлах Машин Механизм, химийн аж үйлдвэрийн корпорацийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус үйлдвэр нь 1923 онд Батлан хамгаалах салбарын анхны компани болон байгуулагдсанаас хойш бүх төрлийн зэвсэг, сум галт хэрэгслийг үйлдвэрлэдэг Батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа явуулж иржээ.

БНТурк улсын Анкара хот дахь хуурай замын цэргийн их сургуульд Монгол Улсаас өнөөдрийн байдлаар 22 сонсогч цэргийн нарийн мэргэжлүүдээр суралцаж байна. 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сонсогч оюутнуудтай уулзан,тэдний санаа сэтгэгдлийг сонсоны дээр Их эзэн Чингис хааны дурсгалын хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)