Батлан хамгаалахын сайд зөвлөхүүдээ томилов

Батлан хамгаалахын шинэ сайд Ж.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт яамныхаа болон ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүнтэй уулзжээ. Тэрбээр амралтын өдрүүдэд ЗХЖШ болон зарим салбарын үйл ажиллагаатай танилцсан байна. Шинэ сайд зөвл өхүүдээ томилохоос ажлаа эхэлжээ. Өмнөх сайдын цэргийн зөвлөхөөр ажиллаж байсан хошууч генерал М.Борбаатарыг чөлөөлж, оронд нь нутгийн ах, хошууч генерал Д.Мягмарыг томилсон аж.

Дашрамд дурдахад, Ж.Энхбаярыг Цэргийн ерөнхий сургуулийн сонсогч байхад нь М.Борбаатар Ерөнхий цэргийн тэнхимийн эрхлэгч нь байжээ. Сайдын дараагийн томилгоо нь улс төрийн зөвлөх байлаа. Энэ албыг тэрбээр мөн л нутгийн ах, хошууч генерал Н.Жалбажавт өгчээ. Н.Жалбажав нь УИХ-ын гишүүн асан, Батлан хамгаалахын их сур гуулийн захирал байсан гэдгийг хүмүүс мэдэх байх.

Мөн сайдын зөвлөлдөө зарим нэг өөрчлөлт хийсэн дуулдав. Тухайлбал, Нийслэл цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны хуулийн зөвлөх И.Эрдэнэбаатар нарыг зөвлөлийн гишүүнээс чөлөөлжээ.

 Д.ТАВИЛАН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)