БАРЫН МЭТ ЭРЭЭН ӨНГӨ ИХЭМСЭГ ХАРАГДУУЛДАГ

Тэрбээр бүрх малгай цуглуулах хообийтой бөгөөд хувцсандаа тохируулж өмсөхийг хичээдэг. Түүний шаргал бүрх, нар тусахад гялалзан харагдах гоёмсог нарны шил сайхан зохицол биш гэж үү. Тэрбээр хар, цагаан, барын эрээн өнгөнд дуртай гэсэн. Эмэгтэй хүнийг илүү ихэмсэг, цэгцтэй харагдуулдаг гэж Номин үздэг.

Тиймээс хар цагааныг хослуулан өмсөж, барын арьс мэт эрээн аксессуар зүүжээ. Түүний бугуйнд байгаа цагаригласан могой хамгийн түрүүнд нүдэнд туссан. Фенг шүйд өөрийн төрсөн жилтэй ижил дүрсийн зүйлийг авч явбал ээлтэй, муу зүйлийг зайлуулдаг гэдэг болохоор үүнийг сонгожээ. 

Хувцсаар нь угтаад ухаанаар нь үддэг гэж зүйр үг байдаг. Мэдээж танихгүй хүнийг өөртөө анхаарал тавьдаг хүн үү, эсвэл хэнэггүй арчаагүй нэгэн үү гэдгийг гаднаас нь хараад дүгнэчихдэг. “Би бусдаас өөр байхыг хүсдэг. Учир нь намайг чөлөөтэй, өөрийнхөөрөө байхад нөлөөлдөг зүйл бол хувцаслалт” хэмээн ИЗИС-ийн III курсийн оюутан О.Номин ярьсан. Сүүлийн үед монгол охид Солонгосын хүүхэлдэй шиг охидыг дуурайдаг болсон. Тэдний гол гангараа нь өнгө өнгийн линз, этгээд хувцаслалт. Номин ч мөн адил солонгос хамтлаг дуучдын имижээс суралцаж, стилиэ бүрдүүлдэг гэнэ.

Б.Дөлгөөн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)