“Бархас” нуурыг Уул уурхайд биш ундандаа хэрэглэвэл говьчуудад илүү хэрэгтэй

Сонгуулийн сунгаа эд дундаа орж байгаа энэ үед гүйцэтгэх засаглалын тэргүүн Өмнөговь аймагт зочилжээ. Тэрээр  гурван цаг гаруй иргэдтэй уулзалт хийсэн байна. Уулзалт нь ерөнхийдөө өөрийн намын нэр дэвшигчийг сурталчилах үндсэн чиглэлтэй байсан нь иргэдийн дургүйцэлтэй тулгарсан байна. Ээлжит сайхан амлалт мөрийн хөтөлбөрөө ярьж байх энэ үед нутаг орноо, онгон байгалиа аврах хөдөлгөөнийхөн, “Балхас” нуурыг хамгаалах хөдөлгөөнийхөн, сануулгын уриа лозон барьж говьд хуруу дарам цөөхөн цэнгэг уст нуураа аварч үлдэх тал дээр ерөнхий сайдаас тусламж хүссэн ч тусыг эс олжээ. Хамгаалагчид, хэвлэл харицсан хүмүүс нь хөдөлгөөнийхнийг үг хэлүүж, асуулт асуулгалгүй замых нь дундаас гэдрэг буцаажээ. Нуураа хамгаалах гэсэн иргэд харин хэвлэлээр дамжуулан ерөнхий сайдад хүсэлтээ илгээжээ.


О. Чулуунбилэг / Өмнөговь аймгийн иргэн/
Өмнөговийн асуудал Өмнөговийн асуудал биш болсон байна. Энэ бол нийт говьчуудын асуудал. Бид энд олон жил амьдарна. Өвгөдөөс минь ирсэн уул ус, газар шороог хамаагүй эвдэж болохгүй. Балхасын улаан нуур бол говьд байгаа цэнгэг томоохон нууруудын нэг. Их нөөц юм. Үүнийг Энержи Ресурсруу татаж хэрэггүй. Ширгэнэ. Өмнө нь Ерөнхийлөгчийг ирэхэд энэ сануулгаа хэлж л  байсан ерөнхий сайдад яагаад болдоггүй юм бэ.Нээлттэй хаалттай гэсэн юм байхгүй биз дээ. Ус бол говьд байтугай нийслэл хотод хамгийн том асуудал болсныг хэн бүхэн мэднэ. Энэ усыг хэрхэн яаж ашиглах вэ гэдгийг ард иргэд өөрсдөө шийдэх  ёстой.Уул уурхайд биш ундандаа хэрэглэвэл говьчуудад илүү сайн.


Д. Мишиг / Өмнөговь аймгийн иргэн/
Балхасын нуурыг хамгаалах хөдөлгөөний аймгын төвийн хүмүүс энэ уулзалтанд ирсэн. Малчид маань ирж амжсангүй. Учир нь энэ уулзалт болно гэдгийг сая л мэдлээ. Говьд цөөхөн байдаг цэвэр нуурыг ширгээх энэ арга хэмжээг шууд зогсоох ёстой. Ард түмэнд байгальд, ус хэрэгтэй. Говийнхон бид ус чандмань эрдэнэ гэдгийг бусдаас илүү мэддэг хүмүүс.
Дахин хэлэхэд сонгууль болохоор л Ерөнхий сайдаар хаалт хийж ирдэг нэр дэвшигч нар нутаг орныхоо төлөө юу намынхаа төлөө юу гэдэг нь Өмнөговьчуудад томоос том асуулт болоод үлдээд байна.





 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)