Баруун Ноён уул ордын нүүрсийг “Kingho”-д худалдана

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TerraCom” компани нь Монгол дахь Баруун Ноён уул ордоос олборлосон коксжих нүүрсийг худалдах 5.5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Тодруулбал, Хятадын хувийн хамгийн том “Kingho” группийн охин компанитай гэрээ байгуулсан агаад дээрх хугацаанд нийт 7.5 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх гэнэ.

Борлуулалтын гэрээг ойрын үед багтаан эцэслэх юм байна. Өмнө нь “Guild­ford coal” нэртэй байсан “TerraCom” нь энэ оны эхний хагаст 51.8 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Тус компани мөн Австралийн Күйнслэндэд төсөл хэрэгжүүлдэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)