“Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019" болно

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019-Уриа” арга хэмжээг энэ сарын 23-нд Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулах гэж байна.  Тус чуулга уулзалтын зорилго нь баруун бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын эерэг үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийг уялдуулах, баруун бүсийн удирдлагууд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тэнцвэржүүлж, иргэдийн амьдрал ахуйг бодлогын түвшинд сайжруулахад оршино. Чуулга уулзалтад салбарын яамд, таван аймгийн нутгийн удирдлагууд, МҮХАҮТ, аймаг дахь салбарууд, олон улсын байгууллагууд, Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагуудын төлөөллүүд оролцох юм.

Тус арга хэмжээ нь чуулга уулзалт болон орон нутгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)