Баруун аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА

Баруун  зүгийн ихэнх нутгаар их хэмжээний цас орж, хүчтэй шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас Говь-Алтай, Баянхонгор, Увс, Ховд, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ.

Дээрх аймгуудын нутгийн зарим хэсгээр 40-70 см зузаантай цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдан замын байгууламжын зорчих хэсэгт хүндрэл үүсээд байна.  

Үүнтэй холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчид хууль бус тээвэрлэлт хийх, иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд өртөж болзошгүй тул эрхэм зорчигч, жолооч та бүхэн онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг “Онцгой байдлын ерөнхий газар”, “Замын цагдаагийн алба”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ -аас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)