Баруунтуруун сумын түүхт 60 жилийн ойн наадамд Аварга С.Мөнхбат түрүүлжээ

Увс аймгийн Баруунтуруун сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Турууны үржил шимт хөндийд газар тариалангийн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд боллоо. Энэхүү наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин С.Батсуурь нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдсан байна.

Барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин" Спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Увс нуур" бөхийн дэвжээ, "Эрдэнэс монгол" группын бөх Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, Баруунтуруун сумын харьяат, ТЕГ-ын "Эрч" спорт хорооны бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Хашбаатарын Цагаанбаатар үзүүрлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)