Барилгын талбайд гал түлвэл шийтгэл ногдуулна

Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штаб хамтран Хүннү 2222 хорооллын барилгын талбайд гомдлын дагуу шалгалт явуулав. 

Шалгалтаар дулаацах, барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Г барилгын дээвэр дээр гал түлсэн болох нь тогтоогджээ. Тус аж ахуй нэгжид хуулийн дагуу торгуулийн шийтгэл ногдуулсан байна.

Иймд барилга бүтээн байгуулалтын талбайд гал түлвэл Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу торгууль ногдуулдаг болохыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)