Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхим нээгдлээ

Өнөөдөр барилгын хөгжлийн төвд барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхим нээгдлээ.

Тодруулбал, Жайка Олон Улсын байгууллагаас Барилга хот байгуулалтын яам болон Барилгын хөгжлийн төв МХЕГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхийг бэхжүүлэх төсөл”–ийн хүрээнд тохижуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын жишиг танхим өнөөдөр нээгдэж байна.

Тус танхимын нээлтэд Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрика ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ХАБЭА хэлтсийн дарга Бауыржан зэрэг бусад албаныхан оролцсон юм.Барилгын салбарын хэмжээнд анх удаагаа ийм төрлийн практикт суурилсан жишиг танхим нээгдэж байгаагаа гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолсон юм. Тус сургалтын танхим нь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдлэг олгох мэдээллийн самбар, хамгаалалтын өндрийн бүс хамгаалах хэрэгслийг туршиж үзэх, өндөр чанарын шат, давцан дээр дадлага хийх, DVD хичээл үзэх, зүрхийг автоматаар сэдээгч төхөөрөмж ашиглан анхны тусламж үзүүлэх зэрэг дадлага, сургалтыг явуулах аж. 

Дээрх танхимын сургалтын хэрэглэгдэхүүнүүнд дараах зүйлс багтана. Тухайлбал,

-DVD- Үйлдвэрлэлийн осол хэрхэн гардаг, түүнээс сэргийлэх арга замыг видео хичээлээр дамжуулан бэлдсэн
-Хувийн хамгаалах хэрэгсэл– Хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх талаар пратик сургалт
-Япон Улсын барилгын шат вандан- Стандартын шаардлага хангах шат вандан дээр амь олс, өндрийн бүсний зөв хэрэглээ
-Өндрийн бүснээс дүүжлэгдэх мэдрэмж
-AED– автоматаар зүрхний үйл ажиллагаа сэдээгч аппарат /анхны тусламж/, гар аргаар насилк хийх арга
-Өглөөний цугларалтын самбар –Ажилбар бүр дээр эрсдлийн үнэлгээ хийх аргыг сурна
-VR- 10 өгөгдөлтэй виртуал орчныг мэдрэхээс гадна Барилгын талбай дээрх зургийг 360 камераар авч өөрсдөө баяжуулан сургалтад ашиглана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)