“Барилгын материалын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ” хэлэлцүүлэг болов

МХЕГ-аас энэ сарын 06-ны өдөр “Барилгын материалын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.
 

Энэхүү хэлэлцүүлэгээр хэмжлийн аргаар хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоох, иргэд, худалдан авагчдад хууль эрх зүйн болон бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх, худалдааны газруудад хяналтын жин байршуулах, дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар Зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэхээр боллоо.

МХЕГ-аас хийсэн хяналт шалгалтаар барилгын материал савласан цемент, будаг, цавуу, замаск зэрэг бүтээгдэхүүний тоон хэмжээ 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан зөрчил илэрсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)