Барилга дээрээс үсэрч АМИА ХОРЛОХЫГ завдсан 46 настай залууг аварчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа барилга дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2019 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 12.31 цагт хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19.5 км замыг туулан 12.47 цагт очиж иргэн Б /46 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилгоор үсрэх гэж байсныг 30 минут ажиллаж аварсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)