Барилгачдын талбайг шинэчлэх болжээ

Энэ онд барилгын салбарын 90 жилийн ой тохиож буй. Уг ойг угтан олон ажил өрнүүлж буй. Тэдгээрийн дотор Барилгачдын талбайг шинэчлэх ажил багтжээ. Барилгачид ойн баяраа угтан, талбайгаа орчин үеийн загвар хийцэд нийцүүлэн тохижуулах болсон аж.

Тодруулбал, төв цэгт нь баганат өндөрлөг барьж, эргэн тойрныг нь ногоон байгууламжтай болгон, иргэдийн хэрэгцээнд нийцүүлж автомашины ил болон газар доогуурх зогсоол хийхээр төлөвлөсөн байна. Засварын ажлыг Барилгын хөгжлийн төв зохион байгуулж буй гэнэ. Одоогоор зураг төслийг нь гаргаад буй бөгөөд Архитекторын холбооноос талбайг шинэчлэх зураг төслийг нь үнэгүй хийж өгчээ.

Барилга, хот байгуулалтын яамны урд талд байрлах энэ талбайг 1960-аад оны сүүлчээр хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу байгуулаад, 1970 онд Барилгачдынх гэж нэрлэсэн байна. Тэр үед урд, хойд талдаа авто зогсоол, төвдөө цэцгийн мандал бүхий нийт 5000 ам метр талбай эзэлж байсан аж.

Ч.МӨНХЗУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)