Баригдаж байсан орон сууц дотроос үхсэн хүний цогцос олджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны дэргэд баригдаж байсан орон сууц дотроос үхсэн хүний цогцос олдсон байна. 

Тодруулбал, 05.13-ны өдрийн 00:08 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид "орон сууц дотор хүн үхсэн байна" гэх дуудлага мэдээллийг хүлээн авч 5 км замыг туулан 00:14 цагт очиж, тус орон сууцны баригдаж буй барилгын 2 дугаар давхарт тус дүүргийн иргэн Т/20 настай, эрэгтэй/-ын цогцсыг буулгаж авчээ. 

Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Амартүвшинд шилжүүлж өгч мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм.