Барак Обама Мьянмар улсын сөрөг хүчний удирдагч Ан Сан Сү Читэй уулзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Мьянмар улсын сөрөг хүчний удирдагч Ан Сан Сү Читэй Янгон хот дахь түүний гэрт уулзжээ.

Би-Би-Си агентлагийн сурвалжлагчийн хэлснээр, Мьянмар дахь улс төрийн шинэчлэлийг АНУ дэмжиж байгаагийн улмаас тэдний хоорондын харилцаа хүндэрсэн байна. Мьянмарт авсан хоригийг АНУ арай эрт цуцалсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа аж.

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг нь хориглосон Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгохын төлөө Ан Сан Сү Чи тэмцэж байгаа юм.

Мьянмарт улс төр, эдийн засгийн шинэчлэл хийж хараахан дуусаагүй байна гэж Обама тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй урьд нь уулзсаныхаа дараа мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)