Бараан царайтууд

Сонгуулийн сурталчилгааны хэд хоногт хөдөө хөхөрч, гадаа гандсан шинэ түшээдийн олонх нь бараан зүстэй болчихжээ. Бас цөөнгүй нь нэлээд бууралтсан байх юм. Зарим нь ч жин хаяж, нүднээс гарахаа шахсан байна. Нэгэн эмэгтэй гишүүн сурталчилгааны 17 хоног 4-5 кг турснаа ярина лээ. УИХ-ын гишүүн болохын тулд энэ мэт “золиос” гаргах юу ч биш байх. Харин одоо айдгаа авдартаа хийсэн тэд Ерөнхий сайдаа томилчихоод наадамлаад алга болно. Намар эргээд цуглахдаа царай орж, жин нэмээд ирэх биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)