БАНКУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоож зарим байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Энэ хөл хорио тогтоогоод буюу хугацаанд банкнуудын  ажиллах цагийн хуваарийг хүргэж байна

Хаан банк
Улаанбаатар болон орон нутгийн бүх салбар нэгж 2020 оны гуравдугаар сарын 10-16 ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-14:00 хүртэл харилцагчдад үйлчлэхээр болсон байна. 

Хас банк
Улаанбаатар болон орон нутгийн бүх салбар нэгж 2020 оны гуравдугаар сарын 10-16 ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-14:00 хүртэл харилцагчдад үйлчлэхээр болсон байна.

Төрийн банк
Тэтгэврийн зээл олголт, халамж олголтыг түр зогсоосон. Бүх салбар нэгжүүд 2020 оны гуравдугаар сарын 10-16 ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-14:00 хүртэл харилцагчдад үйлчлэхээр болсон байна.

Голомт банк
Улаанбаатар болон орон нутгийн бүх салбар нэгж 2020 оны гуравдугаар сарын 10-16 ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-14:00 хүртэл харилцагчдад үйлчлэхээр болжээ.

Ариг банк
Бүх салбар нэгжүүд 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-14:00 цаг хүртэл ажиллах аж.

Капитрон банк
Бүх салбар нэгжүүд 2020 оны гуравдугаар сарын 10-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-г дуустал ажлын өдрүүдэд 09:00-14:00 цаг хүртэл ажиллах болсон байна.

Худалдаа хөгжлийн банк
Томоохон зах худалдааны төвд байрлах салбаруудын үйл ажиллагааг түр зогсоож, бусад салбар нэгжүүд 2020 оны гуравдугаар сарын 10-15-ны өдрийг дуустал 09:16:00 хүртэл харилцагчид үйлчлэх юм байна. 

Улаанбаатар хотын банк 
Улаанбаатар хотын бүх салбар нэгж гуравдугаар сарын 10-13-ны өдрийг дуустал 09:00-16:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Мөн гуравдугаар сарын 14-15-ний өдрүүдэд бүх салбар нэгж амарна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)