Банкны манаачийг хөнөөсөн хэрэгтэнд ялын дээд хэмжээ оноожээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Л.Батсайхан, Д.Биебаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтнуудын өмгөөлөгчийн гомдлын дагуу өнгөрсөн баасан гаригт хянан хэлэлцжээ.
Л.Батсайхан, Д.Биебаатар нар нь 2008 оны арванхоёрдугаар сарын 18-ны үдэш Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны ”Баяншанд” тооцооны төвөөс мөнгө хулгайлахыг завджээ. Гэвч тухайн үед банк болон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн галч, манаачийн үүргийг давхар гүйцэтгэж байсан М тэдний үйлдлийг таслан зогсоосон байна. Гэмт этгээдүүд М-ийн амь насыг хохироон хэргийн газраас зугтжээ. Тэдэнд хууль хяналтын байгууллагаас шунахайн сэдэлтээр, гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар хүний амь нас хохироосон гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон байна.
Л.Батсайхан нь дээрх хэргийг үйлдсэнээс гадна 2008 оны аравдугаар сард аймгийн ”Хас” банкны барьцаанд байсан хүнсний дэлгүүрийг иргэн Д.Баянмөнхөд 1.3 сая гаруй төгрөгөөр худалдаж  залилсан байна. 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Л.Батсайхан, Д.Биебаатар нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон цаазаар авах онцгой ялыг
 

Г.Цолмон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)