Бангладешт хоёр толгой, дөрвөн гартай сиамын ихэр төржээ

Бангладешийн Дака коллежийн эмнэлэгт хоёр толгой, дөрвөн гартай, хоёр хөлтэй сиамын ихэр мэндэлжээ. Ихрүүд өнгөрсөн есдүгээр сарын 28-нд төрсөн бөгөөд эцэг эх нь хүүхдүүдээсээ татгалзсан байна. Одоогоор сиамын ихрүүд харж халамжлах хүнгүй, эмнэлэгийн харьяанд, сувилагчид асарч байгаа аж. Охидыг асарч халамжлах эрхийг тус эмнэлэгийн ерөнхий эмч Шайноор Исламд очиж байгаа бололтой. Тэдний эцэг фармерийн аж ахуй эрхэлдэг Ражу, эх болох Шахида Бегум нар гэртээ хүүхдээ төрүүлсэн гэж эх сурвалж мэдээлсэн юм. 

Өнгөрсөн долоо хоногт хоёр толгойтой өөр нэг сиамын ихэрт эмч нар хагалгаа хийсэн юм. 20 цаг үргэлжилсэн хүнд хагалгааны дараа эмч нар ихрүүдийн биеийн байдал маш сайн байгаа талаар мэдээлсэн. Флоридад төрсөн 13 сартай Аниас, Жадон МакДоналд нар 3д дүрс зураглалын ачаар одоо тусдаа өсч, бойжиж байгаа юм. Тэгвэл хоёр өөр ертөнцөд ижил хувь тавилантай төрсөн хөөрхий хүүхдүүдэд амьдрал хоёр өөр өнгө харуулж буйд хүмүүс эмзэглэж байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)