Балтийн тэнгисийн гүнээс 800 жилийн өмнө живсэн хөлгийн үлдэгдэл олдов

Балтийн тэнгисийн усан доогуур ОХУ-аас Герман хүртэл 750 бээр урт байгалийн хийн хоолой тавьж буй Шведийн “Nord Stream” компанийхан олон зуун жилийн өмнө живсэн хөлөг онгоцны үлдэгдэл олсон байна. Шинжээчид живсэн хөлгүүдийн хамгийн эртнийх нь 800 орчим жилийн өмнө, зарим нь XVII-XIX зууны үед живсэн гэсэн урьдчилсан дүгнэлт хийжээ.
“Nord Stream” компанийн хэвлэлийн төлөөлөгч Тора Холмстром “Шведийн археологчид живсэн хөлгүүдийн зургийг шинжлэн үзээд, түүхийн үнэт дурсгал, тухайн цаг үеийн тухай олон зүйлийг хэлж өгөх ховох судлагдахуун болно хэмээн тодорхолсон” хэмээн мэдэгдэв. Ирэх дөрөвдүгээр сараас угсралтын ажлаа эхлэх тус компани 130 метрийн гүнд байгаа түүхэн дурсгалуудыг хөндөлгүйгээр төслөө хэрэгжүүлэх болно хэмээн амлажээ. 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)