Байт харваачид хоёр ч хүрэл медалийн төлөө өрсөлдөөд дийлдэв

“Жакарта-Палембан-2018”-д Монголын байт харвааны тамирчид анх удаа медалийн төлөө өрсөлдөв. Тэгэхдээ нэг бус, бүр хоёр хүрэл медалийн төлөө цэц сорьсон ч харамсалтай нь, хоёуланд нь ялагдан, V байрт шалгарлаа. Манайхнаас эхлээд эрэгтэй багийн рекурв төрөлд Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн нар чансаагаараа дэлхийд найм, тивдээ зургаад эрэмбэтэй БНХАУ-ын тамирчидтай харван, 6:0-ээр ялагдсан. Тэдний дутууг гүйцээхээр холимог багийн төрөлд Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар мөн урд хөршийн харваачидтай өрсөлдсөн ч 6:2-оор дийлдэв. Ийнхүү Азийн наадамд оролцсон Монголын байт харвааныхан хоёр удаа V байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)