Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ нууцаар мэдэгджээ


АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден өчигдөр өөрийн үзэл нэгт нөхөдтэйгөө уулзах үеэрээ тус улсын хамгийн өндөр албан тушаалын төлөө тэмцэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Энэ тухай  “The Wall Street Journal” сонин өөрийн эх сурвалжийг дурдан мэдээллээ. Уулзалт цөөн тооны дэмжигчдийн хүрээнд явагдсан бөгөөд дэд Ерөнхийлөгч асан сонгуулийн өмнөх өөрийн компанит ажилд  сайн дурын хандив өргөхийн уулзалтад оролцогчдоос хүссэн байна. Байдены тодруулснаар бол дээрх зорилго нь түүнээс маш богино хугацаанд хэдэн сая доллар цуглуулахыг шаардаж  байгаа бөгөөд тэрээр цахим сүлжээгээр суртал ухуулгын компанит ажлаа одоохондоо хийх чадваргүй байгаагаа хэлжээ. “The Wall Street Journal” тус мэдээллийг тайлбарлуулахаар  Байдены төлөөлөгчдөд хандсан боловч татгалзсан хариу авчээ.

Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  Байденыг Ерөнхийлөгийн сонгууль оролцох  сонирхолтой байгаа тухай өөрсдийн эх сурвалжийг дурдан нэг биш удаа мэдээллэж байсан билээ.  Санал асуулгын дүнгээр бол Жозеф Байден нь  АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигдчдээс хамгийн их дэмжлэг авах улс төрчийн нэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)