Байдены сонгуулийн штабынханд TikTok ашиглахыг хоригложээ


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байдены сонгуулийн штабын ажилтнуудыг хувийн болон албаны гар утаснаасаа “TikTok” апликейшн ашиглахыг хоригложээ. Энэ тухай CNN мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж буйгаар холбогдох зөвлөмжийг Байдены хуулийн зөвлөх Дана Ремус өгсөн аж. Тэрбээр штабын ажилтнууддаа хандан бичсэн захидалдаа “Хэрэв та штабт ажиллаж байхдаа TikTok ашигладаг бол үүнийгээ өөр тусдаа авч, өөр бүртгэл нээхийг зөвлөж байна” гэжээ. АНУ-ын Ардчилсан намын Үндэсний хороо өмнө нь гэсэн Хятадын дээрх апликейшныг ашиглахдаа болгоомжтой байхыг сануулж байсан юм. Энэ нь ирэх 11-р сарын 3-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аж. АНУ-ын засаг захиргаа TikTok-ийн эсрэг арга хэмжээ авах тухай удахгүй шийдэх талаар Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр мэдэгдсэн байна. Мөн өнгөрсөн 6-р сарын сүүлчээр Энэтхэгийн эрх баригчид TikTok-ийн хориглосон билээ. Энэтхэгийн талын үзэж байгаагаар тус нийгмийн сүлжээ Энэтхэг улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, батлан ​​хамгаалах чадвар, түүнчлэн нийгмийн дэг журам, улсын аюулгүй байдалд заналхийлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)